Tuesday, May 19, 2015

Сонирхолтой аялал


Дели-Дарамсала мөргөлийн аялал



Аяллын маршрут: УБ-Бээжин-Дели-Агра-Дарамсала-Дели-Бээжин-УБ
Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр
1 өдөр-Делид ирнэ. /хоолгүй/
УБ-аас Бээжингийн чиглэлд нисч 2 цагийн нислэгийн дараа Бээжинд бууна. Бээжингээс Делигийн чиглэлд ниснэ. 7 цаг орчмын нислэгийн дараа Делид газардаж хил гаалиар нэвтэрсний дараа онгоцны буудлаас нутгийн хөтөч цэцгэн эрхи барин таныг хүндэтгэлтэйгээр угтан авч буудалд тань хүргэж өгнө. Буудалдаа ирээд амарна.
Delhi airport
2 өдөр-Дели-Агра-Дели /3 хоол/
Өглөөний цайгаа эртхэн уусны дараа Агра руу явна. Аград ирээд Шах Жахан хааны өөрийн хатан мумтаз Махалд зориулж барьсан мөнхийн хайрын бэлгэдэл болсон, дэлхийн 7 гайхамшгийн нэг Таж Махалыг үзнэ. Үдийн хоолны дараа Ямуна мөрний нөгөө эрэгт байрлах Могул гүрний уран барилгын гайхалтай төлөөлөл болсон Агра цайзыг үзнэ. Цайз дотор та бүхэн Жахангир ордон, Хас ордон болон мөргөлийн танхим  гэх зэрэг үлгэрийн мэт олон барилга байгууламж үзнэ. Оройхон Дели рүү буцаж ирээд оройн хоолондоо ороод буудалдаа ирж амарна.

0 comments:

Post a Comment